Free Online Movies Sunday, 04.05.2026, 3:42 AM
Тавтай морил Guest | RSS фийд
Үндсэн цэс

Ангилал

Миний баннер


Бусад мэдээлэл
Валют Бэлэн
  Авах Зарах
USD 1420,00 1434,00
GBP 2282,00 2355,00
EUR 2010,00 2074,00
JPY 14,97 15,45
CNY 207,00 211,20
RUR 43,40 45,30
2009.08.28 Бусад





Таны баннер энд байрлана.


Шилдэг софт
Google Desktop
Хайгч
Yahoo Messenger
Yahoo messenger9.0
Skype
Skype 4.0 for Windows
AVG Free
Вируснаас хамгаалагч
Real Player
11 gold
Java
Java for Windows
Adobe Reader
Adobe Reader 9
Adobe Flash Player
Adobe Flash Player version 10.0.22.87

 


Онлайнд

Total online: 1
Guests: 1
Users: 0

Main » 2010 » January » 3 » 25 tv
8:11 PM
25 tv

25tv




   


Xэрэв мэдээ гарахгүй байвал олон удаа play дээр дар 


    



  1. Веб хуудсан тавигдаж буй дүрс бичлэг кинонууд нь Flash video форматаар хөрвүүлэгдсэн тул Flash Player суулгасан байх.
  2. Pentium III 500 Mhz.,128 MB Ram бүхий PC буюу түүнээс дээш хүчин чадалтай PC.
  3. ADSL 256 kbps. түүнтэй адилтгах болон түүнээс дээш хурдтай интернет холболттой байхад хангалтай

RealPlayer суулгах заавар



Интернэт шууд нэвтрүүлэг болон бусад архивт байгаа хөгжим, клип, киног үзэхэд таньд зайлшгүй Real Player программ хэрэгтэй болно. RealMedia технологи нь тухайн хэрэглэгчийн интернэтийн холболтын хурдад тохируулан тухайн видео урсгалыг үзүүлдэгээрээ бусад адил технологиудаас хол давсан чанартай байдаг. 



Real Player программыг бүтээсэн RealNetworks Inc, нь интернэтийн realtime мултьмедиа чиглэлээр маш олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд тэдгээр нь www.real.com вебсайтад дэлгэрэнгүй бичигдсэн. 



Ингээд онлайнаар дуу, дүрс үзэхэд таны "телевизор" болсон энэ программыг яаж суулгах дараалалыг тайлбарлая: 



1. Downloading 



Үүний дараа шинээр хуудас ачаалагдах бөгөөд та өөрийн үйлдлийн системдээ тохирох программын хувилбарын ар дахь Download гэсэн линк буюу холбоос дээр нэг товшино.



Суулгацыг татаж авч дууссаны дараа та түүнийг ажиллуулах комманд өгөх буюу суулгац программын дүрс дээр хоёр түргэн товших хэрэгтэй. Үүний дараа дээрх цонх гарч ирэх бөгөөд та дуустал нь түр хүлээх хэрэг гарна даа :)



2. Executing Setup 




Суулгацыг ачаалах явц дууссаны дараа дээрх цонх гарч ирэх бөгөөд энэ нь та Рийл Плэйр программын үнэгүй хувилбарыг ашиглах гэрээг харах ба энэ нь та уг программыг ямар нөхцөлтэйгээр хэрэглэх талаар эндээс унших боломжтой. Товчхоноор хэлэхэд зүгээр нь Accept буюу зөвшөөрлөө гэдэг товчыг дарчихад л болно.




3. Installing 



Дараа нь суулгацыг задлан таны компьютерт хуулж эхлэх ба бас л хэдэн хором хүлээлгэнэ дээ. 



4. Choose Media File Types 



Энэ цонх бол Рийл Плэйр программ ямар ямар медиа файлуудыг тоглуулж байх вэ гэдгийг тохируулах цонх юм. Жишээ нь та mp3 файлууд, CD-ыг WinAmp-аар, Мpeg болон AVI файлуудыг Windows Media Player программуудаар тоглуулах сонирхолтой байдаг бол эдгээрийн өмнөх чагтан тэмдэглэгээнүүдийг бүгдийг нь авчих хэрэгтэй. Тэгэхгүй бол таныг mp3 дууг сонсохоор дарахад WinAmp биш RealPlayer программ ачаалагдаад уурыг тань барьж мэднэ шүү... За ингээд та тохируулж болсон бол Finish товчыг дарж суулгах үйл ажиллагааг дуусгана. 



5. Starting 



Үүний дараа гарч ирэх энэ цонх нь Рийл Плэйр программ эхлэж байгааг харуулж байгаа ба хэсэг хугацаанд харагдаж байхад цаана нь программ таны компьютерийн санах ойд өөрийн бүрэлдэхүүнүүдээ ачаалж байдаг. 



6. Contacting RealNetworks 



Программ ачаалагдсаныхаа дараа дээрх цонх гарч ирэх бөгөөд энэ нь таны интернэт холболтыг шалган өөрийн төв рүүгээ холбогдож буй нь энэ юм. Хэрвээ та RealNetworks сүлжээнд бүртгүүлж нэмэлт төлбөрүүдтэй үйлчилгээг авах гээгүй л бол Cancel товчыг яаралтай дарж энэхүү үйлдэлийг зогсоох хэрэгтэй. Товчхоноор хэлэхэд дээрх цонх гарч ирэх бүрт л Cancel товч таны сайн анд шүү... :) 



7. Exiting from RealNetworks Connection 



Cancel товчыг дарахад уг цонх гарч ирж таныг үнэхээр уг үйл ажиллагааг зогсоох юм уу? гэж асуух бөгөөд Exit товчыг дарснаар та Рийл Плэйр программын үндсэн цонх руу орно.



8. First Time Running 



Энэхүү цонх нь Рийл Плэйр программын үндсэн цонх бөгөөд үүний өмнө уг программын сурталчилгааны медиа гарч таны график горим, дууны гаралт зэргийг танд харуулдаг. Үндсэн цонх нь хэд хэдэн хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн дээд хэсэг нь бидний хэрэглэх медиа тоглуулагчийн хэсэг ба дэлгэцийн ихэнхи хэсгийг хамарсан нь интернэт хөтөч буюу вебсайт үзэх боломжтой хэсэг нь юм. Уг интернэт хөтөч хэсгийг та мултьмедиа вебсайт үзэнгээ дуртай дуу, клип, кино зэргийг тоглуулах боломжтой. За та бас Real Player программ дээр СD сонсох, CD-нээс дууг компьютертаа хөрвүүлэн хуулж авах, VCD, DVD -г үзэх боломжтой. Гэхдээ л Real Player программыг сонгосон хамгийн гол шалтгаан нь интернэтээр мултьмедиа файлуудыг үзэж, сонсох гэдэгтэй ихэнх интернэт хэрэглэгчид санал нэгтэй байхаа.



Нэгэнт таны компьютерт Рийл Плэйр суучих тул та өөрийн компьютер дээрхи болон бусад интернэт веб сайт дээр байгаа RealMedia технологи ашигласан бүхий л файлуудыг үзэх боломжтой.



Аль нь ч гэсэн File менюний Open хэсгээр нээгдэх бөгөөд хэрвээ интернэтээс файл үзэх бол файлын линк буюу url-ыг бичиж өгнө, харин өөрийн компьютер эсвэл дотоод сүлжээн дэхь бусад компьютерээс үзэх бол Browse гэсэн товчыг дарж файлаа сонгоно. Жишээ нь: Дээрх цонхонд DSGTV -ийн ТЕСТ ВИДЕО-г үзэхийн тулд rtsp://dsgtv.mn/test.rm линкийг бичнэ. Үүний дараа OK товч эсвэл Enter товчыг дараарай.



9. DSGTV Live Stream is Stopped 



Интернэт дэхь зарим файлуудын хаяг нь өөрчилөгдсөн байх нь олонтаа байдаг ба эсвэл тухайн файл байхгүй болсон ч байж магадгүй. Жишээ нь: Дээрх алдааны цонх гарч ирвэл манай телевизийн шууд нэвтрүүлэг гараагүй байна гэсэн үг бөгөөд энэ нь ямар нэгэн алдаа биш юм. Яагаад ч юм энэ программыг бүтээсэн хүмүүс шууд цацагдаж буй файл байхгүй үед ийм алдаа шиг цонх гардагаар хийсэн байдгийм байна лээ. :-D



10. DSGTV.MN  Live Stream is Running 



Дээрхи таны бичсэн интернэт хаяг зөв байсан бөгөөд дээр нь тухайн шууд нэвтрүүлэг цацагдаж байгаа бол программ Loading буюу "Ачаалж байна" гэсэн статустай байх бөгөөд ачаалалт хэдэн хувьтай байгааг нь та харна. Ачаалж дууссаны дараа медиа файл тоглож эхлэх ба дээрх зурагт хошин шог гарч байна.



11. Internet Connection is Lowest 



Интернэтээр мултьмедиа үзэх RealMedia технологи нь хэдийгээр дэлхийд тэргүүлэх технологи мөн ч гэлээ энэ нь таны интернэт холболтын хурд болон чанараас тань ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл хэрвээ та 128Kbps кодлогдсон видео үзэх гэж байгаа ч таны холболтын хурд 64kbps бол таны дэлгэцэнд дээрхи статус гарах бөгөөд өөрөөр хэлбэр таны хурд гүйцэхгүй тасалдаж байгааг харуулна. 128Kbps гэдэг 128 KiloByte peer Second буюу 1 секундэд 128Kb (KiloByte) мэдээлэл урсан өнгөрч байна гэсэн үг юм. Иймээс таны интернэт хурд нь 64Кbps учраас үлдсэн 64Kb мэдээллийг авч гүйцэхгүй алдаж улмаар таны дэлгэц дээр дуу, дүрс тасалдаж харагддаг. Иймээс хэрвээ таны интернэт хурд 64Kbps -ээс доогуур бол яаралтай хурдаа нэмэх эсвэл өөрийн хурданд тохирсон медиа үзэх буюу онлайн радио сонссон нь дээр гэж зөвлөх байна. Анхаар тавьсан таньд баярлалаа!



Хэрвээ таны интернэт холболтын хурд үнэхээр хурдан байсан ч дуу, дүрс тасалдаад байвалReal Player програм дээр интернэтийн хурдаа тохируулах зааварыг уншаарай!



TATAX :

l

Category: Дэлхийн бүх төрлийн ТВ-шууд | Views: 1974 | Added by: Oronzai | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Хэрэглэгч

Админтай чатлана уу



Листэндээ нэмэх
И-Мэйл илгээx


ТВ шууд үзэх

neat

http://kara.allthingsd.com/files/2008/06/roadrunner.gif

http://www.digital-tv.co.uk/blog/wp-content/uploads/2009/06/sky-movies-logo-hd.jpg

http://img.hexus.net/v2/lifestyle/logos/skyhd_logo_tn.jpg

 


Дуу сонсох


Санал асуулага
Rate my site
Total of answers: 5

Search

Search

Www.oronzai.ucoz.com
Free Online Movies